Х.Нямбаатар: Хэдэн сая тонн нүүрс алга болсон гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Би хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй

АТГ, Шүүх, Прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Жагсагчдаас 100 хүнийхээ нэрсийг өгөөч гэхэд боломжгүй гэдэг хариу өглөө. Маргааш 12 цаг гэхэд нэр холбогдсон хүмүүсийнхээ нэрсийг өг үгүй бол үргэлжлүүлж жагсана гэв. Бид хуультай. Хэн нэгнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад буруутай гэж шүүж зарлаж болохгүй. Энэ бол хүний эрхийг дордуулсан хэрэг. Тиймээс хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засаг газрын мэдээллүүдийг шуурхай гаргаж, бусад улс оронтой мэдээлэл солилцох зэргээр ажлын хэсэгтэй хамтран ажиллана.

Хятадын Засгийн газартай мэдээлэл солилцох хүсэлтээ явуулсан хариу хүлээж байна. Энэ хэрэгт холбогдсон улс төрчдийн нэрсийг, цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад болохооргүй бол ил болгох талаар ярилцана. Нүүрсний хэрэг дээр одоогоор дөрвөн хэрэг үүсгэн шалгаж байна.

Гэм буруутайг шүүхийн өмнө тодорхой цаг хугацаа зарцуулна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг би мэдэхгүй учраас зарлаж чадахгүй. Бид шууд өөрсдийн үзэмжээр хүний хувь заяаг шийдэж буудаж цаазалж чадахгүй. Би хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй. Хэдэн сая тонн нүүрс алга болсон гэдгийг хэн ч мэдэхгүй байна. 40 их наяд төгрөгийн нүүрс алга болсон гэдэг зүйлийг УИХ-ын гишүүн Т.Доржханд л яриад байгаа. Түүнийг гэрчээр дуудаж тайлбар авах шаардлагатай” гэв.

+ There are no comments

Add yours