Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, есөн асуудал хэлэлцсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгов. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрүүдийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өглөө.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа.

-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
-Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийг урагшлуулах ажил эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өгсөн юм.
-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ.
-Тээврийн хэрэгслийн “Цахим гэрчилгээ” RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.
-Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн.
-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болгов.
-Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар тогтсон юм.

More Stories
Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар цэргийн цол хүртсэн бригадын генералуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 102 дугаар зарлигаар өнөөдөр /2025.07.10/ Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Бригадын генерал ”цолтон 2 төрлөө. Шүүхийн шийдвэр...
Л.Мөнхбаатар: Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж байна
Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хурал Улаанбаатар хотод өнөөдөр /2025.06.26/ болж байна. “Зайн гэрчлэлтийн эрх...
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР ТАМГАА ГАРДАЖ АВЛАА
Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Лхагвын Мөнхбаатар өнөөдөр (2025.06.18) тамгаа гардаж авлаа. Хууль зүй,...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...