“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Олон улсад ажиллах эрх бүхий мэргэжлийн гагнуурчин бэлтгэх сургалтыг дүүргэсэн 15 төгсөгч өнөөдөр хос сертификат гардлаа. Онол, дадлага хосолсон 20 хоногийн энэхүү сургалтаар тэд мэргэжлийн өндөр ур шаарддаг булангийн болон тулгасан “оёдол” гагнуур хийх чадварт төгс суралцжээ. Ингэснээр тэд дэлхийн аль ч улсад гагнуурчны мэргэжлээр ажиллах боломж бүрдэж байна.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн хамтарсан “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл Монгол улсад гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд байгуулсан “Гагнуурын сургалтын төв” Олон улсын ISO 9606 стандартын дагуу ийнхүү анхны мэргэжилтнүүдээ бэлтгэлээ.
Энэ үеэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, “Хоёр улсын гагнуурын салбарын түншлэлийг шинэ шатанд гаргах энэхүү төсөл манайд гурван зүйлийг бий болгосон. Нэгдүгээрт, олон улсын стандарт бүхий сургалтын байгууламж-орчин бий болгосон. Хоёрдугаарт, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжүүдийг Германаас нийлүүлсэн. Гуравдугаарт, олон улсын сургалт явуулах эрхтэй таван багш бэлтгэсэн. Олон улсын хил дамжсан хийн хоолой байгуулах төсөл хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжихэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчид нэн хэрэгтэй. Бид энэ эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн онцлов. Мөн түүнчлэн ХБНГУ-ын Шахтбау Нордхаузен компани ажлын даалгавар ойлгох хэмжээний герман хэлтэй, олон улсад ажиллах эрхтэй гагнуурчин авах хүсэлт тавьсан. Үүний дагуу герман хэлний сургалт явуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.
ХБНГУ-ын Гагнуурын сургалт, судалгааны төвийн багш Ян Хазарт, “Бид олон улсын сургагч багш нарыг бэлтгэсэн. Тэднийхээ ажлын үр дүнг харахаар, сурсан мэдсэнээ хэрхэн түгээн дэлгэрүүлж, герман стандарт сургалт явуулж байгааг газар дээр нь үзэж хянахаар ирсэн. Сургалт гайхал төрүүлэм үр дүнтэй боллоо. Төгсөгчид хүнд даалгаврыг тун чадварлаг гүйцэтгэж байна. Амжилтад хүрэхийн төлөө илүү цагаар, өөрсдийгөө дайчлан суралцаж байгаа нь бусад орны иргэдээс онцлог давуу талтай санагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Олон улсад ажиллах эрх бүхий мэргэжлийн гагнуурчин бэлтгэх энэхүү сургалтыг эрэлт хэрэгцээнээс шалтгаалан хоёр сар тутамд зохион байгуулахаар төлөвлөж байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...