Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Их Монгол Улс ба Чингис хааны өв” эрдмийн чуулган Төрийн ордонд болов.
Эрдмийн чуулганы үеэр Хэл зүйн доктор, профессор Б. Сумьяабаатар “Монголын нууц товчоон судлал дахь Монгол Улсын дөрвөн патент”, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Акимын “Шастирын чуулган” бүтээлийн нээлт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар эрдмийн чуулганд оролцож үг хэллээ.
Тэр бээр Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчдын тохинуулж төвхнүүлсэн их гүрний түүх, соёлыг бичгийн мэргэд шастирлан бичиж, төрт ёс, хэв заншлаараа өвлүүлэн уламжлуулж ирснийг онцлов.
Түүх, соёлоо сурвалжлан судлах, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хичээн зүтгэж, шилдэг бүтээлүүдээ толилуулж буй эрдэмтдэд талархал илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны үйл хэргийг алдаршуулан, үнэ цэнийг нь бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв.
Эрдмийн чуулганаар:Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Ш.Эгшиг “Монголын нууц товчоон дахь хятад галиг хийгээд орчуулга”
Хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь “Монголын нууц товчоон ба сонгодог зохиолуудын өш хонзонгийн дүрслэл”
Түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн “Дэлхий дахины цэргийн хэрэгт Чингис хааны оруулсан хувь нэмрийн тухайд”
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Хааны зарлигаар бүтээсэн Хархорины гэрэлт хөшөөний бичээсийн утга, агуулга”
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Эрдэнэбаатар “Монголын эзэнт гүрний археологийн өв соёлоос”
Түүхийн ухааны доктор, профессор Х.Шагдар “Эцэг хүү гурван жанжин”
Түүхийн ухааны доктор Б.Энхчимэг “Тусгаар тогтнол-Монголын бахархал” илтгэл тавьж хэлэлцүүллээ.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...