Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа металл бэлтгэх, боловсруулах, зүсэлт хийх гагнуурын ажилд ацетилены хийг ашиглаж ирсэн. Урд хөршөөс карбид кальци худалдан авч ацетилены хий үйлдвэрлэдэг бөгөөд жилийн дундаж хэрэглээ нь 120 тонн байдаг. Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг нэг тонн карбид кальцийн импортоор худалдан авах үнэ нь дунджаар 8.5 сая төгрөг бөгөөд жилд 1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж байна. Ацетилены хийгээр барилгын болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хийн гагнуураар металл бэлтгэх, боловсруулах, зүсэлтийн ажлыг үйлдвэрлэлийн 20 цех нэгж гүйцэтгэдэг. Карбид кальцийн үнэ өсөж, олдоц ховордон, нийлүүлэлт тасалдаж буй өнөө үед ацетилены хийг нефтийн шингэрүүлсэн пропаны хийгээр тодорхой хувийг орлуулах судалгаа-туршилтыг Механикийн хэлтэс, Ус хангамжийн цех, Засвар механикийн заводын Металл хийцийн хэсэг хамтран гүйцэтгэснээр үйлдвэрлэлд нэвтрүүлэх шийдвэрт хүрчээ. Пропан хийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ацетилены хэрэглээ 50 хувиар багасаж, жилд хоёр тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдэх юм. Үүний тулд эхний ээлжинд 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд ирэх жилийн төлөвлөгөөнд тусгуулан ажиллаж байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...