Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа таалал төгсжээ

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа таалал төгсжээ. 

Тэрбээр их сургуулиа төгссөнөөс хойш өөрийн амьдралын цаг мөч бүрийг их сургуулийнхаа эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд зориулж олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан эрхэм юм. Мөн Монголын ард түмэндээ телевиз, радиогоор Монгол бичгийн хичээлийг зааж, монголчууд нийтээрээ босоо бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан билээ.

Түүний Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр үнэлж, 2017 онд Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан билээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

+ There are no comments

Add yours