Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд хэчнээн хэмжээний шахмал түлш хэрэглэсэн тооцоолол болон утаа буурахгүй байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв.
Тэрбээр “2020 онд 350 мянган тонн сайжруулсан шахмал түлш нийлүүлж, улсын төсөвт 77 тэрбум суулгажээ. Өөрөөр хэлбэл тухайн онд Улаанбаатарын иргэд 350 мянган тонн нүүрсээр өвөлжсөн байна.
2021 онд 557 мянган тонн, 2022 онд 515 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэжээ.
Нийслэлд 2023 онд 690 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоолол гарсан нь 2020 оныхтой харьцуулахад 340 мянган тонноор их болж байна. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлж байна.
Цар тахлын үед буюу 2020, 2021 онд автомашины болон бүх нийтийн хөл хорио тогтоож байсан. Автомашины агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөөллийг 30% гэж тооцсон.
Улаанбаатар хотод явж байгаа 700 орчим мянган машины 87.6% нь 10-аас дээш жилийн насжилттай. Эрүүгийн цагдаагийн албатай хамтран машины нүүрсэн яндангийн шалгалт хийгдсэн. Одоогоор дүгнэлтүүд гараагүй.
Шахмал түлшний баруун, зүүн хоёр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 3,000 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Энэ хоёр үйлдвэрт техник, технологийн ямар ч шинэчлэл хийгдээгүй. Түлш яг хуучнаараа үйлдвэрлэгдэж байгаа. Утаа буурахгүй байгаа нь түлшиндээ байна уу гэдгийг тогтоохоор Ажлын хэсэг хоёр үйлдвэрт өглөө, өдөр, орой гурван удаа миддлингийн шалгалт хийж байгаа. Түлшний хувьд стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдсэн” хэмээн тайлбарлав.
More Stories
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын...
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам доллароор арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая...
60 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн...
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн...
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын Ес зүйн хорооноос Компанийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны гишүүд болон бусад хороо, зарим нэгжүүдийн ажилтнуудын мэдлэг...
Оюутолгойн бүлэг ордтой холбоотой сонсголыг арванхоёрдугаар сарын 8-наас 12-нд зохион байгуулна
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны хуралдаж, Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай, Нотлох баримтыг шинжлэн судлах,...
