Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дахь “Мойлтын хүрхрээ” амралтын газрын урд талд суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлага ОБЕГ-т арваннэгдүгээр сарын 06-ны 17:00 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн жолоодож явсан “Вранглер” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан байсныг татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах уу
Next post Ирэх онд 690 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоолол гарчээ