Эрүүл мэндийн сайд С.Энхболд бүх эрүүл мэндийн байгууллагуудад хандан гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа боломж, нөөцөө ашиглан нэн түрүүнд эмч, ажилтнуудаа дэмжих, нийгмийн асуудал дээр нь анхаарах, тогтвортой ажиллуулахад цалин урамшууллын систем дээр нь анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын ажилтны цалингийн тааз буюу дээд хязгаарыг байхгүй болгох, суурь цалинг нэмэгдүүлэх шийдвэрүүдийг эмнэлгүүд өнгөрсөн оноос эхлэн гаргасан билээ.
Тэгвэл энэ хүрээнд ГССҮТ нь нийт ажилчдынхаа эхний хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, эмч, мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 1-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 хүртэлх сая төгрөгийн бүтээмжийн урамшууллыг олгохоор болжээ.

Тодруулбал, ГССҮТ-ийн удирдлагын баг цалин урамшууллаа хэрхэн оновчтой тогтоох талаар ажлын хэсэг гарган судалгаа хийсний үндсэн дээр KPI буюу ажлын үр дүн, бүтээмжид суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж эхлээд байгаа юм. Цаашид бусад эмнэлгүүд ч мөн адил ажилтнууддаа бүтээмжид суурилсан урамшууллыг олгохоор ажиллаж байна.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хийгдсэн эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн өөрчлөлтийн үр дүнд эмнэлгүүд эмч, мэргэжилтнүүдийнхээ цалин, урамшууллыг нь ажлын гүйцэтгэлтэй уялдуулан олгох боломж бий болж, үндсэн цалин, урамшууллынхаа хувь хэмжээг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд дор бүрнээ ахиц гарган ажиллаж байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...