Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар Дэлхийн аварга боллоо

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна.

Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг жингийн финальд 2017 оны дэлхийн аварга Японы Соичи Хашимотог нэмэлт цагт, Ваза-Ари үнэлгээгээр ялж “Дэлхийн аварга” боллоо.

+ There are no comments

Add yours