Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн албан тушаал нэг биш хүний хорхойг хүргэж, олон нийтэд мань хүнийг муу, муухай харагдуулах тактикуудыг ашиглаж эхэлжээ. Ямартаа л, хотын даргын дургүйг хүргэсэн мэтээр “шууруулж” байх вэ дээ.

Үнэндээ өнөөгийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн хувьд нийслэлийнхэнд хэрэгтэй хүн гэдгийг хотын удирдлагууд цаашлаад улстөрийн хүрээнийхэн аль хэдийн мэддэг болчихсон. Н.Нацагдоржийн хийсэн ажлууд нь түүнийг ийн нийтэд таниулсан хэрэг. Товчхондоо хэлэх үгнээс нь түрүүлээд хийсэн ажил нь бодит болчихсон гэсэн үг.
Тиймдээ ч тэр өмнө нь 2006-2010 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, 2012-2015 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ажиллаж явсан нэгэн.
Н.Нацагдоржийн хувьд саяхан болсон Азийн архитекторчдын үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар хотыг тэлэх, түгжрэлийг бууруулах боломж бүхий “Сонсголонт хот төсөл”-ийг танилцуулсан. Харамсалтай нь тэр нь Нийслэлийн ерөнхий архитектур гэдэг албан тушаалд шунагсдын олз болоод байгаа аж. Тиймээс л хотын даргад алтан хошуу хүргэж, албанаас нь мултлах гэж хичээх болжээ.
Уг нь хов болгон ашиглаад байгаа тэрхүү “Сонсголонт хот” төслийн төлөвлөлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан нь дэмжигдсэн байдаг. Мөн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон холбогдох албаныханд танилцуулчихсан.

Цаашлаад Азийн архитекторуудын үзэсгэлэнгийн үеэр “Сонсголонт хот” төслийг олон нийтэд танилцуулж санал авах, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн ажлыг зохион байгуулаад байгаа.
Энэ нь ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ хуулийн 12.5-д Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна, 17.1-д Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана гэж заасныг ч хэрэгжүүлсэн гэсэн үг.
Тийм байтал НИТХ-ын цөөн хэдэн төлөөлөгч сонсоогүй, мэдээгүй мэт авирлаж, Ерөнхий архитектурын суудал руу гэтэж байгаа аж.
Н.Нацагдоржийн хувьд нийслэл хотыг тэлүүлэх олон ажил хийснийг иргэн бүр мэдэж, өдгөө ашиг шимийг нь хүртэж байгаа.
Тухайлбал, “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”.
Анх Н.Нацагдорж барилга, хот байгуулалтын үйл ажиллагааг нэг цэгээс үзүүлэх үйлчилгээг өөрийн байгууллагад нэвтрүүлж, барилгын зөвшөөрлийг 14 хоногт олгож, байгууллагын цахим хаягаар иргэдэд мэдээлдэг болгосон. Энэ нь өргөжин тэлж өнөөдрийн “НИЙСЛЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийн эхлэл байсан.
Мөн нийслэл төдийгүй улсдаа анхдагч болсон “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-гийн зураг төслийг 960.0 га газарт боловсруулсан хүн нь Н.Нацагдорж архитектор.
Тэр тухайн үедээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн 181 дүгээр тогтоолоор батлуулснаар цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл үе шаттайгаар хэрэгжиж нийслэлчүүд амрах, соёл, спорт, зугаалгын томоохон төвтэй болж чадсан.Түүний энэ ажил дүүрэг бүрд хэрэгжих санаачилгыг өгсөн төдийгүй усан спорт, чийрэгжүүлэлтийн төвүүдийг ч шинээр ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж ажилласан байдаг.
Тусгаар Монгол Улсын иргэд дэнж хотойтол наадах “МОНГОЛ НААДАМ” цогцолборыг ч тэр санаачилсан.

Анх хэтэрхий хол гэх шүүмжлэл дагуулж байсан ч өнөөдөр түүний ерөнхий төлөвлөгөөний дагуу авто болон явган зорчигчийн зам, худалдааны талбай, конторын барилга, орчны тохижилтын ажил хийгдэж, үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах хамгийн тохиромжтой газар болсонтой хүн бүр санал нийлэх биз.
Архитекторчдын ажил гаргасан төлөвлөгөө, бий болгосон бүтээн байгуулалтуудаас нь тодорхой харагддаг. Н.Нацагдорж нийтийн төлөө хэрэгжүүлсэн өөр нэг ажил нь “АВТО ХУДАЛДААНЫ НЭГДСЭН ЦОГЦОЛБОР”.
Түүний санаачилгаар Улаанбаатар хотын техникийн захуудыг нэгтгэн СХД-ийн 32 дугаар хороо хуучнаар 22-ын товчооноос 1.7 км зайд 130 га газарт Авто худалдааны нэгдсэн цогцолбор барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 19 дүгээр тогтоолоор батлуулан, хэрэгжүүлсэн.
Эдгээрээс харвал тэр хотыг цементэн ширэнгэ болгохоос илүү тэлүүлэх зарчим баримталж, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, эрхлэх боломжит цогцолборуудыг хотын зах руу төлөвлөн, бариулж байжээ.
Түүнчлэн тэр иргэдэд хүртээмжтэй, хэрэгцээг нь орхигдуулахгүй байхын тулд нийслэлийн бага сургууль, цэцэрлэгийн 89 цогцолбор барилгын газрын байршлыг тогтоож, нэг маягийн зураг төслөөр барих ажлыг эхлүүлсэн нь одоо ч хүн бүрт өгөөжөө өгсөөр байгаа.
Жишээлбэл Хан-Уул дүүргийн Морингийн давааны гэр хороолол, Хайлааст, Дамбадаржаа, Хангай хотхон, Рафид харш, Дүнжингарав хороолол, Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн баруун талд, Цайз зах, Монел, Дарь-Эхийн гэр хороолол зэрэг газруудад барьж 3000 гаруй хүүхэд оршин суугаа газартаа сургууль, цэцэрлэгт хамрагдах болсон.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
