Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Дааган дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 186 км, ангийн байрлалаас баруун урд зүгт 20 км/-т суудлын автомашин замын хажуу руу унаж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Сэлэнгэ аймгийн Сант сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн , “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ замын хажуу руу унаж иргэн Б /55 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг 37 минут ажиллаж цогцсыг гарган, сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Иргэн Н /60 настай, эрэгтэй/, Х /55 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлж Сант сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоно уу !
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...