Хадан хясааны ирмэг дээр тогтсон иргэнийг аварчээ

Уулын оройгоос унаж өнхөрсөөр хадан хясааны ирмэг дээр тогтсон иргэний амийг онцгой байдлын газрын аврагчид аварчээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 гудамжинд хадан хясаанаас хүн унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход иргэн 57 настай, эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ хойд талын уулын оройгоос унаад 35 орчим метр өнхөрч, хадан хясааны ирмэг дээр тогтсон байсныг 30 минут ажиллан татан гаргаж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

+ There are no comments

Add yours