Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д “Хэт авиан оношилгооны өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлага” сэдэвт сургалт энэ сарын 9-ний өдөр боллоо.
Уг сургалтыг тус төвийн дүрс оношилгооны эмч нар болон БНХАУ-ын Ухань хотын их сургуулийн эмнэлгийн эмч нарын хамтран зохион байгуулсан юм.
Сургалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Ц.Чинбаяр, Дэд захирал Ж.Байгалмаа, Дэд захирал Д.Баярсайхан нар болон ивээн тэтгэгч Mindray компанийн албан ёсны борлуулагч Шинжьюкү компанийн захирал М.Майсайхан, ХӨСҮТ-ийн эмч, ажилчид оролцлоо.Arslan.mn
Сургалтын удирдагчаар ХӨСҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч их эмч Ч. Хүрэлбаатар ажиллаж, “ Хэт авиан оношилгооны өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлага” сэдвээр танилцуулга хийлээ.
Мөн “Цээжний хэт авиан оношилгоо” сэдвээр ХӨСҮТ-ийн Дүрс оношилгооны их эмч П.Шинэхүү, “Халдварт өвчний үеийн хэт авиан оношилгоо” сэдвээр ХӨСҮТ-ийн дүрс оношилгооны их эмч О.Билгүүн , “Ковидын дараах уушги болон уушгины өөрчлөлт, оношилгоо болон эмчилгээ арга” сэдвээр Ухань хотын их сургуулийн эмнэлгийн Хэт авиан оношилгооны тасгийн эмч Доктор Zhou Qing нар тус тус илтгэл тавьж оролцлоо.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...