Нийслэлийн Налайх дүүргийн VI дугаар хороо, “Цагаан тэмээт” гэдэг газар уулнаас цогцос буулгах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 09.20-ны өдрийн 11:32 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлгийн алба хаагчид 45 км замыг туулан 12:57 цагт очиход тус дүүргийн V дугаар хорооны оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг аврах олс, дамнуурга ашиглан уулнаас буулгаж тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 
 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хөгжлийн бэрхшээлтэй иргэн галд өртөж, амиа алджээ
Next post Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хүүхдийн төв сувилал дээр ажиллав