“Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг 74 лавлагааг нотариатаар батлуулахыг шаардахгүй боллоо”

“Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг 74 лавлагааг нотариатаар батлуулахыг шаардахгүй боллоо”

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах үйлдлийг халж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

Тэрбээр “Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийг төрөөс иргэнд өгсөн. Гэвч бүх төрлийн ТҮЦ машин, киоск, И-Монголиа системээр таниад эдгээр баримт бичгийн хуулбарыг авч байхад нотариат үүнийг дахин баталгаажуулаад байгаа нь зохимжтой биш гэдгийг иргэд хэлж байна. Үүнийг таслан зогсоох зорилгоор Нотариатчидын танхимтай зөвшилцсөний дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу И-Монголиа-гаар дамжуулан авдаг лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсныг олон нийтэд мэдээлж байна. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 тооны тодорхойлолтыг энэ цагаас хойш заавал нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй болж байна гэсэн үг.

Төрийн байгууллага, албан хаагчид эдгээр лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар батлуулах шаардлага тавивал 1111 төвд мэдэгдэх боломжтой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.