Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны есдүгээр сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргажээ.

Энэ сард ахмад настны тэтгэврийг 15, 27-нд олгох бол хүүхдийн мөнгийг 20-нд өгнө. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх болон эцгийн тэтгэмжийг есдүгээр сарын 20-нд олгох хуваарьтай байна.

Улсаас дараах 11 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг олгодог.

Үүнд:

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ есдүгээр сарын 20 -Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж есдүгээр сарын 20 -Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж есдүгээр сарын 15
Эхийн алдар, одонгийн мөнгө есдүгээр сарын 27
Асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15, 27
Насны хишиг есдүгээр сарын 27
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж есдүгээр сарын 15-27
Нийгмийн халамжийн тэтгэвэр есдүгээр сарын 15, 27
Хүүхдийн мөнгөн хуримтлал есдүгээр сарын 20
Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15,27
Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15,27-нд тус тус бууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цагдан хоригдож байхдаа хагалгаанд ороод оргосон этгээдийг саатуулжээ
Next post С.Энхболд: Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 6 өвчний эмчилгээг нэвтрүүлсэн