Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн нэгдүгээр сард Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэмтээсэн хэрэг гарах үеэр уг багш болон цэцэрлэгийн удирдлагууд хуурамч дипломтой гэдэг мэдээлэл, гомдол гарах болсон. Үүнээс үүдэн манай яамнаас мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран энэ оны гуравдугаар сараас эхлэн зургаан сарын турш шалгаж нягталсан.
Энэ асуудлыг шалгах үеэр үйл ажиллагааг нь зогсоох, шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах, яаман дээр тусгай өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын хард диск нь хоёр удаа алдагдсан.
Мөн хуурамч байж магадгүй гэсэн 400 гаруй хуурамч дипломыг цаасаар баталгаажуулсан байсан ч алга болсон. Төрийн яамнаас алдагдсан гэсэн үг.
Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай яам халдлагад өртөж бичиг баримт, компьютерын хард алдагдсан хэрэг гарсан” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...