Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, Баялгийн сан болгох ажлыг сүүлийн нэг жилийн турш хийсээр байна. Энэ компанийг удирдах гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй зарлах үүргийг Ерөнхий сайд өглөө.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн тооллогыг таван жилд нэг удаа хийдэг. Сүүлийн тооллогоор 180 мянган ААН тоолжээ. 53 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
2016-2021 оны хооронд 61 мянган ААН шинээр бүртгүүлжээ. Татан буугдсан 14 100 ААН байна. Татан буулгахад олон шат дамжлага шаардлагатай байдаг. Иймд энэ үе шатыг бууруулах, ААН-ийн дарамтыг бууруулах шийдвэр гарлаа.
Төрийн бүтцийг хялбаршуулна. Ерөнхий сайд ирэх оны нэгдүгээр сараас МХЕГ-ын чиг үүргийг өөрчлөх боллоо. Яамд руу зарим хяналт шалгалтыг шилжүүлнэ. Жишээ нь эрүүл мэндийн хяналт шалгалтыг цаашид Эрүүл мэндийн яам хариуцна. Харин МХЕГ төрийн байгууллагуудад хяналтаа үргэлжлүүлнэ.
Нийслэлийн түгжрэлийг зөвхөн машинтай холбон ойлгож болохгүй. Дугаарын хязгаарлалт эхлүүлснээр нийслэлийн машины тоо 30 хувиар өссөн. Дутуу шийдвэрийг олон нийтэд танилцуулж болохгүй. Тооцоо судалгаатай, эрдэмтдийн саналд үндэслэн шийдвэр гаргана” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...