Эрдэнэт үйлдвэр 1991 онд Ус шүүн цэвэршүүлэх зориулалттай Элсэн шүүрийн байгууламжийг ашиглалтад оруулжээ. Энэ үеэс өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улмаар 6 жилийн өмнөөс байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн үйлдвэрийн Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн хамт олон энэ сарын 1-ээс элсэн шүүрийн байгууламжийн хоёр шүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн аж. Монгол Улсын хэмжээнд ус ариутган цэвэршүүлэх үндсэн үйл ажиллагаатай цэвэрлэх байгууламжууд дунд энэ төрлийн элсэн шүүрийн байгууламжтай аймаг Эрдэнэтээс өөр байдаггүйг мэргэжилтнүүд онцлов.
Элсэн шүүр нь бохир усыг 92-96 хувь хүртэл цэвэршүүлэх чадалтай, технологийн өндөр ач холбогдолтой дамжлага тул элсэн шүүрт иж бүрэн засвар үйлчилгээ хийснээр ашиглалтын хугацаа уртсаж 30 жил тасралтгүй, найдвартай ажиллах нөхцөл бүрдэх юм. Энэ талаар Ус хангамжийн хэсгийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Д.Буйдан: “Цэвэр усыг зүй зохистой хэрэглэх нь цэвэршүүлэх, ариутгах ажиллагаанд чухал нөлөөтэй. Эрдэнэт хотын нийт хүн ам, аж ахуйн нэгж, албан байгууллагын өдөр тутмын хэрэглээнээс гарч байгаа бохир усыг цэвэршүүлэх энэ ажилд Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн 70 гаруй ажилтан, ажилчид ажиллаж байна. Тус хамт олон энэ оны тухайд лагийн талбайд лаг боловсруулах ажлыг эрчимжүүлэн, боловсруулсан шимт хөрсийг мод үржүүлгийн талбайд ашиглахад гар бие оролцсон. Манай аймгийн хувьд бохир ус нийлүүлдэг томоохон газрууд нь хивсний болон мах боловсруулах үйлдвэр байдаг. Тус байгууллагуудтай хамтран ажиллаж, байгаль экологид сөрөг нөлөө багатай ус нийлүүлэх ажилд онцгойлон анхааран ажиллаж байна” гэв.
More Stories
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Бүгд найрамдах Итали улстай онцгой байдлын салбар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна...