Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т орших Наран багийн Бор-Овоо хэмээх газарт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагджээ. Энэ ослын тухай дуудлагыг наймдугаар сарын 31-ний 18:32 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 км зам туулан очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн А-ын Хино ачааны автомашинтай, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын Приус-20 суудлын автомашин мөргөлдсөн байна.
Ослын улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын III багийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй төмөр эд ангид хавчуулагдан гэмтмэн байна. Мөн суудлын автомашин нь шатсан бөгөөд галын дөлд хайрагдан түлэгдсэн 14 настай, эрэгтэй хүүхдийг тус тус эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...