Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн бар Сингапур улсаас туршлага судлаад ирэхдээ иргэдээ тултал нь торгоно гэдэг ганц юм сурсан бололтой.
Угаасаа тоондоо муу, цээжний пангаар дуртай юмаа бурдаг түүний санаанд 50 сая, 400 сая гэдэг тоо их амархан багтаад байдаг бололтой.
Л.Оюун-Эрдэнэ: Тамхины ишээ хаявал 50 саяар торго. Хуулиа гялс батлуулчих. Тоглоомын дүрэм ойлгомжтой шүү дээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн бар Сингапур улсаас туршлага судлаад ирэхдээ иргэдээ тултал нь торгоно гэдэг ганц юм сурсан бололтой.
Угаасаа тоондоо муу, цээжний пангаар дуртай юмаа бурдаг түүний санаанд 50 сая, 400 сая гэдэг тоо их амархан багтаад байдаг бололтой.
ЖДҮ, Нийгмийн даатгалын санг тоносон МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ундармааг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг улсад татсан тамхины ишээ газар хаявал 50 сая төгрөгөөр торгох санаатай гэнэ. Манай бодлогогүй ерөнхий сайдынхаар бол тамхины ишээ газарт хаях нь авилга авах, татвар төлөгчдийн мөнгийг идэж уухаас илүү хор хөнөөлтэй үйлдэл байх нь.
Өнөөдөр Монгол улсад энгийн ажилтан тамхины торгуульд 50 сая төгрөг төлөхийн тулд дунджаар юу ч идэж ууж, өмсөж зүүлгүй 4 жил 1 сар ажиллах хэрэгтэй гэдгийг манай дарга нар даанч мэддэггүй бололтой.
“50 мянгын торгуультай болохоор хог хаялгүй яахав дээ. 50 саяар торго. Тэгээд яахав дээ, мөнгөтэй байвал болно доо. Торгуулийг нь нэмчих. Гялс хуульчил. Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруул. Намрын чуулганаар гялс батлаад л болоо. Тоглоомын дүрэм ойлгомжтой” гэж улсын ерөнхий сайд зоргоороо, тоомжиргүй ярьж суугааг харахад энэ улсад ямар ч цаашдын төлөвлөгөө, бодлого байдаггүй, Л.Оюун-Эрдэнэ яавч улс орны бодлого, шийдвэрийг зангидаж, улс удирдах хэмжээний улс төрч биш гэдэг нь ойлгомжтой харагдана.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийг дагалдан яваа албан хаагчид “Гал ирээд байхаар нь хойшлуулсан” “Улс төрийн юм ороод байхаар нь түр больсон” гэх зэрэг байж боломгүй албан бус үгсийг удаа дараа хэлж байгааг харахад энэ улсад бодлогоор ажил явдаггүй, намын цүнх барьсаар дээр гарсан дарга нар өөрсдөдөө хэрэгтэй, ирэх сонгуульд нэмэртэй гэснээ л хийсэн болдог нь харагдана.
Мэдээж гудамж, талбайд хог хаяж болохгүй, бусдын буруутай үйлдэлд тохирсон торгууль оногдуулах, хариуцлага хүлээлгэх ёстой нь ойлгомжтой. Гэвч улсын ерөнхий сайд орчлонгоос тасарсан, хэзээ ч хөрсөнд буухын аргагүй, судалгаа дүгнэлтгүй мөнгөн дүн яриад иргэдээ дураараа доромжлоод сууж байдаг, энэ мэт удаа дараагийн үйлдлийг нь бид ч тэвчээд дуугүй өнгөрдөг нь харамсалтай.
МӨРЧ.МН
Posted by Мөрч MN on Monday, August 15, 2022
More Stories
С.Бямбацогт:Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг МОНГОЛ ЦЭРГҮҮД хамгаалж байна
Цэнхэр дуулгатнууд маань ЭНХИЙН МАНААНД Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг МОНГОЛ ЦЭРГҮҮД хамгаалж байна. ДЭЛХИЙН ЦЭРЭГ - МОНГОЛ ЦЭРЭГ 🇲🇳🇲🇳🇲🇳Posted...
Б.Жавхлан: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардал ирэх оны төсөвт ТӨРИЙН НУУЦАД хамаарч тусгагдсан
ШуудБ.Жавхлан: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардал ирэх оны төсөвт ТӨРИЙН НУУЦАД хамаарч тусгагдсанPosted by Мөрч MN on Wednesday...
УИХ-ын хуралдаан болж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байнаУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байнаPosted by Мөрч MN on Wednesday 8 January 2025
П.Ганзориг: Орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо 5 тэрбумыг тавиулах асуудал албан ёсоор орж ирээгүй
П.Ганзориг: Орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо 5 тэрбумыг тавиулах асуудал албан ёсоор орж ирээгүйП.Ганзориг: Орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо 5...
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Posted by Мөрч MN...
Шууд:Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулж энэ жил Чингис хаан тэргүүн зэргийн одонг хэнд олгохоор болсныг ЕТГ зарлаж байна
ШуудШууд:Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулж энэ жил Чингис хаан тэргүүн зэргийн одонг хэнд...