АНУ, Монгол хооронд шууд нислэг эхлүүлэх агаарын харилцааны гэрээг энэ онд хийнэ 

Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо болсон. Уулзалтад хоёр орны 10 гаруй байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцжээ.

Уулзалт болон Монгол, АНУ хооронд шууд нислэгтэй болох талаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээо, ”АНУ хооронд иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш стратегийн яриа хэлэлцээр хийгээгүй байсныг сая зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллах, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон.

АНУ, Монгол хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд нэг удаа уулзаад өнгөрөх биш жилийн турш олон арга хэмжээг зохиохоор төлөвлөж байгаа. Бид улс төр батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол гээд олон салбарт хамтарч ажиллаж байна. Одоо цаашид эдийн засгийн хамгийн ажиллагааг түлхүү өргөжүүлэх хэрэгтэй.

skip-share

Тухайлбал сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн аюулгүй байдал, Монгол Улсын уул уурхайн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. АНУ технологи болоод бусад олон зүйлээр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс энэ технологи, бизнес хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирэх нь чухал байгаа. Ингэснээр Монголын технологийн компаниуд АНУ-ын зах зээлд гарах, айлын талаас хөрөнгө оруулалт татах боломж нээгдэх юм.

Би Элчин сайд болсноосоо хойш хоёр орны хооронд шууд нислэг нээхэд анхаарч ажиллаж байна. Үүний тулд нээлттэй агаарын харилцааны гэрээгээ хийх ёстой юм. Энэ гэрээг хийх, хоёр орны хооронд хүн, ачаа тээвэрлэхийн тулд олон стандарт, шаардлагуудыг хангах ёстой юм байна. Энэ ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ ондоо багтаад нээлттэй агаарын хэлэлцээрийг хийхээр төлөвлөж байгаа. Агаарын харилцаа нээгдсэнээр хоёр улсын хамтын ажиллагаа, худалдааны эргэлт хулам өргөжнө.

АНУ, Монгол хоорондын худалдаа эргэлт жилд 250 орчим сая ам.доллар байна. Үүний 245 орчим сая нь импорт, 10 орчим сая нь экспорт байна. Үүнийг нэмэгдүүлэх ёстой, нэмэгдүүлэхийн тулд бидэнд шинэ гарц хэрэгтэй” гэв

+ There are no comments

Add yours