Өвөл, хавар, зуны улиралд тогтмол өсөж байсан хүнсний ногооны үнэ буурч эхэллээ. Шинэ ургацын хүнсний ногоо гарсантай холбоотой өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг нийслэлийн 17 байршилд зохион байгуулж байгаа. Нэг кг нь 5000 төгрөг хүрээд байсан төмс, луувангийн үнэ 1000 төгрөг болжээ. Нарийн ногооны хувьд төрлөөсөө хамаараад 2500-8000 төгрөгийн үнэтэй байна.
Статистикийн мэдээллээс харахад төмсний үнэ энэ оны долоодугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.5 дахин нэмэгдсэн. Зоорь, агуулах савны хүрэлцээ хангалтгүйгээс зах зээл дээр хомсдол үүсэж төмсний үнэ зургаадугаар сард кг нь 2300 төгрөг байсан нь долоодугаар сард 4000-5000 төгрөгт хүрч өсөөд байсан.
Тэгвэл шинэ ургацын ногоо гарч эхэлсэнтэй холбоотйгоор найман сараас үнэ буурч энэ сарын 15-ны байдлаар дунджаар 1650 төгрөг болсон. Харин ургац алдсантай холбоотойгоор луувангийн үнэ энэ онд мөн л 4500-5000 төгрөгт хүрсэн бол найман сараас үнэ буурч 3500 орчим төгрөгт хүрсэн. Харин байцааны хувьд зургаадугаар сард 5000 төгрөг байсан нь наймдугаар сарын 15-ны байдлаар 1900 төгрөгт хүрч буурчээ.
Шинэ ургацын ногоо гарсантай холбоотойгоор нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнгөрсөн долоо хоногоос өргөтгөсөн худалдааг эхлүүлсэн. Ногоочдоос ямар нэгэн түрээс авахгүйгээр, дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэж байгаа учраас үзэсгэлэн дээр зарагдаж байгаа ногоо зах худалдааны төвийн үнээс хямд байна.

More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....