Зам тээврийн сайд Л.Халтар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн дэргэд байгуулсан Ойн генетикийн төвийн үйл ажиллагаа, Хаягдлын аж ахуйд хийж буй мод үржүүлэг, мод тарих ажлын явцтай танилцлаа. Тэрээр Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Зүүнбаян, Болд төмөр Ерөө гол, Тавантолгойн төмөр зам зэрэг говийн бүсэд баригдаж буй шинэ төмөр замуудын удирдлагуудын хамт хүрэлцэн ирж, Ойн генетикийн төвийн мэргэжилтнүүдтэй санал солилцсон. Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Ойн генетикийн төвийн дарга Я.Ариунзул нар төвийн үйл ажиллагаа, зорилго зорилтоо дэлгэрэнгүй танилцуулав.
Энэ үеэр Зам тээврийн сайд Л.Халтар “Ер нь говийн бүсэд баригдаж буй төмөр замууд, одоо ашиглаж буй төмөр зам дагуух цөлжилтийн асуудал хүнд байгаа. Тиймээс бид энэ чиглэлээр цаг алдалгүй үр дүнтэй ажиллах ёстой. Харин Эрдэнэт үйлдвэрийнхний санаачилга цагаа олсон чухал ажил болжээ. Олон жил улсынхаа төсвийн цоорхойг Эрдэнэт үйлдвэр нөхөж, Монголчуудыг тэжээж ирсэн. Энэ өгөөжтэй уулын баялгийг экспортын бүтээгдэхүүн болгож, орлогоос нь тодорхой хөрөнгө оруулалт гарган Ойн генетикийн төв байгуулан ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд туйлын талархалтай байна. Бид өмнө нь мод тарина гэхээр ойгоос хамгийн залуу модыг авчраад тарина гэсэн төсөөлөлтэй байсан. Тариад, маргааш нь мартдаг том дутагдалтай байлаа. Тэгвэл одоо ойгоос мод зөөдөг биш үрээр нь яаж тарьж, Монгол орны газар нутгийг хэрхэн ойжуулж, цөлжилтөөс хамгаалахад зориулах вэ гэдэгт энэхүү Ойн генетикийн төв чухал ач холбогдол үзүүлэх юм байна гэдгийг өнөөдөр харлаа. Тодорхой хугацааны дараа Монгол Улс ногоон улс болно гэдэг Ерөнхийлөгчийн том зорилт яриа төдий биш бодит ажил хэрэг болж, удахгүй ойгоос бус үржүүлгийн газраас үр авчирч, мод тарих сайхан боломж энд бүрдсэн байна. Иймд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн төвтэй хамтран ажиллаж, төвийн мэргэжилтнүүдээс зааварчилгаа зөвлөмж авна. Түүнчлэн төмөр замын байгууллагуудын дунд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, Ойжуулах анги байгуулах боломж нөхцөлийг судалж үзнэ. Ингэснээр тэнд ажиллах мэргэжилтнүүдээ энэ төвд сургаж, туршлагажуулан ирэх хавраас ойжуулах ангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж онцоллоо.
More Stories
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын...
Агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60 хувь, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30 хувьтай нөлөөлж байна
Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб...
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их...