Японы засгийн газар залуусаа архи, согтууруулах ундааг илүү их хэрэглээсэй гэж хүсэж байна

Японы засгийн газарт нэгэн хачирхалтай асуудал тулгараад буй нь залуусын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ хангалттай их биш байгаа явдал гэнэ.

Цар тахал гарснаас хойш дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улсад баар болон согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад ковидын хязгаарлалт хүндээр тусч, архины татварын орлого огцом буурах болжээ.

Үүнд засгийн газрын боловсруулсан шийдэл нь залуусыг архи уухад уриалах олон шинэ арга замуудыг сэдэх, тэмцээн уралдаан зохион байгуулах юм гэнэ.

Үндэсний татварын газрын хяналтан дор зохион байгуулагдаж буй “Sake Viva” компанит ажил нь оролцогчдыг хиймэл оюун ухаан эсвэл метаверсээр дамжуулан залуусын дунд архины эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, сурталчилгааны арга барилыг нэвтрүүлэх санаа, санаачлагаа ирүүлэх замаар явагдах юм байна.

Энэхүү санаачлагынх нь улмаас татварын газрыг шүүмжилж, цахим орчинд шоолж буй аж. Нэг твиттер хэрэглэгч “тоглоод байна уу, архинаас хол байх нь уг нь сайн хэрэг биз дээ” гэж бичжээ.

+ There are no comments

Add yours