БШУЯ: Бүх сурах бичгийг цахим системд шилжүүлэх ажил үргэлжилж байна

Сургуулийн өмнөх боловсролын бүртгэл, ЕБС-ийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар БСШУЯ-наас мэдээлэл өглөө.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, “Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл эхэлснээс хойш эхний хоёр хоног Е- Mongolia систем гацах, ачаалал үүсэх тохиолдол байсан. Одоо бол ямар нэг асуудалгүй хэвийн ажиллаж байгаа. Бага ангийн сурагчдын сурах бичгийн түгээлт эхэлсэн. Дунд болон ахлах ангийн сурах бичиг есдүгээр сарын 15 гэхэд улс даяар бүх сургуульд түгээгдэж дуусах төлөвлөгөөтэй байна. Энэ жил бүх сурах бичгийг цахим системд шилжүүлэх ажил үргэлжилж байна. Ингэснээр 760 мянга гаруй хүүхэд сурах бичгээ цахим хэлбэрээр авах боломж бүрдэх юм” гэжээ.

+ There are no comments

Add yours