“Өнгөрсөн хоногт коронавирусийн 372 тохиолдол батлагдаж, хоёр иргэн эндсэн”

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагджээ. Мөн хугацаанд уг өвчний улмаас хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас эндсэн тохиолдлын тоо 2,121 хүн болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 157 нь Улаанбаатар хотод, 215 нь орон нутагт буюу 10 аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 94305 болжээ.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

+ There are no comments

Add yours