БШУЯ: Нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй байх боломж ойртсон

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн насны хүүхдүүдээ сугалаагаар авдгийг болиулж, нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй байх боломж ойртсон. Би цэцэрлэгийн хүртээмж муутай дүүрэг, хороодоор биечлэн явж ажилласан” гэв. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд БШУЯ-наас дараах ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж.

• Цэцэрлэгийн зориулалттай барилгын ажлыг эрчимжүүлэв

• Цэцэрлэгийн зориулалттай барилгын худалдан авна

• Цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэж байна

• Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлсэн,

• Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна.

• Хувийн цэцэрлэг байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаачлагыг дэмжиж хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно.

• Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ

• Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ гэх зэргээр бүх боломжит хувилбараар ажиллаж байна.


+ There are no comments

Add yours