Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний 18 нь хугацаа хэтрүүлэн үлдээд байна

Гадаад Харилцааны Яамнаас Чежү рүү зорчсон иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Тус яамнаас өгсөн мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарсан байна.

Харин 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлджээ. Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдээгүй байна.

БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна гэв.

+ There are no comments

Add yours