Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас дараах асуудлаар тодруулав.
-Хөгжлийн Банкны зээлийн хэрэг ямар шатандаа яваа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгнө үү.
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
-Одоогоор хэчнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ?
-Нийт 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг шалгаж байгаа.
-Хөгжлийн Банкны зээлийн хэчнээн хувь нь нөхөн төлөгдөөд байна вэ?
-Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад 2022 оны долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийн 494,771,320,450.6 (дөрвөн зуун ерэн дөрвөн тэрбум долоон зуун далан нэгэн сая гурван зуун хорин мянга дөрвөн зуун тавин төгрөг зургаан мөнгө) төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрх сэргээгдээд байна.
-Авлигатай тэмцэх газрын энэ оны эхний хагас жилийн тайланд хохирол нөхөн төлүүлэлт өмнөх оноос эрс нэмэгдсэн талаар дурдсан байсан. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү.
-Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, олсон орлого, нуугдмал өмч, хөрөнгийг илрүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөрөнгийг битүүмжлэн хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна.
2022 оны долдугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2,061,324,104,812.00 (хоёр их наяд жаран нэгэн тэрбум гурван зуун хорин дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,609,150,796,812.88 (нэг их наяд зургаан зуун есөн тэрбум нэг зуун тавин сая долоон зуун ерөн зургаан мянга найман зуун арван хоёр) төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Энэ нь нийт учирсан хохирлын 78.06 хувь болж байгаа. Тэгэхээр нэлээд өндөр үзүүлэлт гэсэн үг. Хохирол нөхөн төлүүлэхээс гадна үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382,746,448,140.00 (гурван зуун наян хоёр тэрбум долоон зуун дөчин зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга нэг зуун дөч) төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
Мөн хахуулийн 4,037,934,407.00 (дөрвөн тэрбум гучин долоон сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун долоо) төгрөгийг хураан авч улсын орлого болгосон.
Эдгээрийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, нөхөн төлүүлэлт 18.1 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Гадаад улсаас буюу оффшор бүсээс авлигын гэмт хэргийн хохирол болох 20,271,374,600 (хорин тэрбум хоёр зуун далан нэгэн сая гурван зуун далан дөрвөн мянга зургаан зуу) төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд буцаан авчирч улсын орлого болгосон байна.
Эх сурвалж: АТГ
More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
