Энэ оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг
Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл
Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн юм.
Эхний хэсгийн хучилтын ажлыг Үндэсний баяр наадмын өмнө гүйцэтгэж, тэгш байдал алдагдан, суулт үүссэн хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан. Харин хоёр дахь хэсгийн замын зорчих хэсгийг маргаашаас хааж, хучилт хийх гэж байна. Тодруулбал, маргааш буюу долоодугаар сарын 22-ны 22:00 цагаас долоодугаар сарын 25-ны 06:00 цагийн хооронд Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ хугацаанд зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальт бетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...