Үнэт цаасны арилжаа өмнөх оны мөн үеэс 60 хувиар буурчээ

Үнэт цаасны арилжаагаар 2022 оны эхний хагас жилд 246.6 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 154.1 сая ширхэг үнэт цаас арилжжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 372.6 (60.2%) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 209 (57.6%) сая ширхгээр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үнэт цаасны гүйлгээ зургаадугаар сард 59.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 25.3 (29.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 52.1 (8.3 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ.

Түүнчлэн арилжсан үнэт цаас 16.5 сая ширхэг болж, өмнөх сараас 1.9 (10.3%) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 6.0 (26.5%) сая ширхгээр буурсан байна.

+ There are no comments

Add yours