Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны эцсээс 10.3 хувь, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 200 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.
Зургаадугаар сард мөн үеэс 16.9 хувиар өсөхөд,
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 21.2 хувь
Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.7 хувь
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.8 хувь
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 11 хувь
Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 15.8 хувь
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 15.1 хувь
Тээврийн бүлгийн үнэ 26.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургаадугаар сард өмнөх оны эцсээс 10.3 хувиар өсөхөд
хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 15.2 хувь,
согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.1 хувь,
хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 10.4 хувь,
эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 13.8 хувь,
орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 13.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...