Хан-Уул дүүрэгт кран унаж, хоёр хүн амиа алджээ

Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Хүннү-2222 хорооллын хажууханд баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн даруулж нас баржээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан гэх мэдээлэл өнөөдөр 12:52 цагт ирснийг хүлээн авч, шалгаж байна. Уг ослын улмаас барилга дээр ажиллаж байсан 36 болон 20 настай хоёр эрэгтэй амиа алдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс явуулж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours