Засагтханы хөх харчуудыг хэцүү л гэлцдэг. Зангаа тавихгүй шартай л гэлцдэг. “Усгүй талын цусгүй тулаан”-д түүчээлэгчид гэлцдэг. Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль цаазын салбарын түүчээ генералуудаараа улсдаа тэргүүлдэг л гэлцэх, соён гэгээрүүлэгчид, сэтгэгчид, сэтгүүлч зохиолчид, бичгийн болон оюуны бядтай хүмүүс, эдийн засаг бизнесийн салбартаа түүчээлэгч бизнесменүүдийн тоогоороо тэргүүлдэг гэлцэх. Мал сүргийн тухайд ямааны тоогоор улсад хоёрт, тэмээн сүргийн тоогоор дөрөвт жагсдаг. Аймагтаа амьдарч буй иргэдийн банкин дах хадгаламжийн хэмжээгээрээ улсдаа эхний гуравт давхидаг гэнэ.
Товхондоо бусдаас дутуу зүйл үгүй.
Ийм байтал яагаад өрсөлдөх чадвар, хөгжлөөрөө хориннэгэн аймгаас хойноосоо нэг хоёрт жагсдаг вэ? Хорь гучин жилийн хугацаанд шүү!…
Ухаангүй ноёд урагшгүй албадын гай л байх. Би ингэж боддог.
Зулай цагаан Алтайгаа тэвэрч даахгүй ч тээж явдаг сэтгэлтэн олон бий. Зуншлага сайтай байвал баясаж, зуд турхан болвол хямарч явдаг нь ч бий. Ингэ ихэрлэбэл бэлэгшээж, сайхан цаг ирэх нь, нутаг орон минь хөгжих нь гэж сүсэглэдэг нь ч олон. Хошуу нутгаас сайн бөх, морь төрвөл, төрийн наадамд манлайлвал нутаг орон, ард иргэд өнгөжин жавхаажиж, өөдлөн дэвжиж, хийморь лундаа нь сэргэдэг гэдэгт итгэж зүтгэдэг нь ч олон. Ийн байтал хөгждөггүй, хөдөлдөггүй, хөшүүн хойрго байгаад нэг л учир бий.
Бид зүгээр л удирдагчийн манлайлагчийн, сүйхээтэй сэтгэлтэй, итгэлтэй, зүтгэлтэй, Төрийн тэргүүнийг ТҮЦ-ний худалдагчтай холбодог “төрийн хар хүн” түмний менежерийн дутагдалд орсон байна.
Би Засаг дарга гэдэг хүнийг зангиа зүүж, жийп хөлөглөсөн, дээдэст долигнож, доошоо дамжуулагч нэгэн биш, амьдралын ухаантай ажлын дадалтай, сүйхээтэй сэтгэдэг, сэтгэлтэй, зүтгэлтэй, намын бус төрийн сэтгэхүйтэй, сүлд хийморьтой нэгэн байгаасай гэж хүсдэг. Товчхондоо зангаргатай засаг ноёнтой байхыг хүсдэг мөрөөддөг.
Олон үг нуршихаа азнаж одоогийн Засаг дарга О.Амгаланбаатарын тухай хоёр зүйл сонссоноо дуулгая.
Нэгэнзүйл: Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга, манай Засаг даргыг нэр цохиж босгоод дөчинхэдэн төрийн албан хаагч ажлаас халсаныг нь хэлж зандарч.
Мань Засаг ноён том даргаасаа манай аймаг өрсөлдөх чадвараараа хэдэд ордогийг та мэдэх үү? гэж асууж.
Том дарга мэдээж хоринхэдэн жил хойноосоо нэг хоёрт явдагийг монголд мэдэхгүй хүн үгүйг хэлсэн байна.
Засаг дарга ч “Тиймээ. Хорь гучин жил аймгаа хөгжүүлээгүй, хөдөлгөөгүй төрийн албан хаагчдийг халахгүй өөр хэнийг халах вэ? Хойшид ч хална гэдгээ хэлж. Зөв.Салхи орж буйд баяртай байна.
Боссон боломжоо ашиглаад манай Засаг дарга маань сайдуудад хандаж “Намын бус Төрийн сайд” гэдгийг нь сануулж, ардчилсан намын Амгаланбаатарын төлөө биш Алтайн ард иргэдийн төлөө хамтарч ажиллахыг хүссэн байна. Буруу гэж үү?
Нэгэнзүйл: Дэлхийг цочроож хямруулсан цар тахал шинэ коронавирус “Ковид-19″-тэй бид хамт амьдарч хамтын хүчээр даван туулахын төлөө хичээн зүтгэж байна. Сайхан нь манай аймаг халдвар гараагүй бидний ярьдагаар ” ногоон” гурван аймгийн нэг хэвээр байна.
Гэвч тус аймагт Их хурлын эрхэм гишүүд тойрогтой ажиллах гэж очоод “Том толгойтой” Засаг даргад “хөөгдөөд” буцсан байна. Хэдүүлээ ч очсон юм, хэд ч хонох байсан юм бүү мэд.
Өөр намын гишүүнийг, өөр намын Засаг дарга буцаасан өчүүхэн жижиг улстөр гэж бүү харагтун! Өвс тэжээл тараах төдий ажил биш, нэг аймгийн нийт иргэдийнхээ төлөө хийсэн том шийдвэр гэдэг нь “ногоон”оороо үлдсэнээр харагдах биз.
Гишүүд нь ч Засаг дарга ч нийтийн төлөө нэг шийдвэр гаргаж.
Зөв. Дэмжиж байна. Засаг даргын зангарга гэж энэ.
Нэгэнзүйл: Аймагт анх удаа ардчилсан нам олонхи болж эрх барьж буй юм байна. Гэхдээ цөөнхийн намын бүлгийн даргыг орлогчоороо ажиллуулуулж буй нь зөв жишиг. Нутаг орноо гэсэн сэтгэл.Хамтрахын буруу гэж үгүй. Энэ ч бас зангарга.
Жич: Би ардчилсан намын гишүүн биш, ардын намын гишүүн ч биш. Намд бус хүнд саналаа өгдөг нэгэн.
Сэтгүүлч Б.Магнай. 2021.01 сар
One thought on “Засаг ноёны зангарга”
Leave a Reply Cancel reply
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...

амгаланбаатар даргыг дэмжиж байгаа. алтайд ажил хийдэг аймгийн засаг дарга Амгаланбаатар дарга л байгаа нь үнэн юм чинь дээ