Налайх дүүргийн 100 жилийн ой, Налайх дүүрэг “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-д орсонтой холбогдуулж дүүргийн засаг даргын тамгын газраас “Цэвэр агаар” өдөрлөгийг зохион байгууллаа.
Налайх дүүргийн 100 жилийн ой, Налайх дүүрэг “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-д орсонтой холбогдуулж дүүргийн засаг даргын тамгын газраас “Цэвэр агаар” өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг өдөрлөгт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Стандарт хэмжил зүйн газар, Таван толгой түлш ХХК оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд байгальд ээлтэй эрчим хүчний технологи, стандарт зуухны үзэсгэлэн худалдаа болон эрчим хүчний хөнгөлөлт, Ногоон зээл, Угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.
2022 оны 8-р сарын 15-ны өдрөөс эхлэн ОББҮХ-ны санхүүжилтээр Налайх дүүрэгт нийт 7624 айлд угаарын хийн мэдрэгчийг суурилуулах ажлыг Тавантолгой түлш ХХК гүйцэтгэх юм. Угаарын хийн мэдрэгчийг суурилуулснаар, айл өрхийг угаарын хийн эрсдэлээс сэргийлэх бодит арга хэмжээг авч чадах билээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
