Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нийтийн өмчийн байршлыг чөлөөлөн, тохижилт хийх ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр: “Зайсангийн амны 435 га талбайн 10 хүрэхгүй буюу 38,2 га талбайг ашигладаг. Газар эзэмшигчээс зөвшөөрсөн хүрээнд газрын аль нэг ашигтай талбайг ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барьж болохгүй. Зөвхөн 5 жилийн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага тэр бүс дээр ирж байсан. Тэнд хүмүүс архиддаг, бага насны хүүхдүүд цуглуулж буруу зөрүү зүйл хийдэг. Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн дагуу албадан буулгах ажиллагаа явсан. Зөвхөн Зайсангийн амны ганц орц гарцыг хаасан зөрчлийг арилгасан. Энигма компани удаа дараа хууль тогтоомж зөрчиж байна. БГД-ийн 1-р хороонд 4 барилгын ажлыг зөвшөөрөлгүй хийсэн. Монгол Улсын хуулийг зөрчиж сурсан байна. Танил тал, улс төрчдөөр яриулж, шүүхэд нөлөөлж, Монголын хуулийг дэвсэлж сурсан байна. Газрын мафийнхантай нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Хотын удирдлага энэ газрыг чөлөөлөөд хүүхэд, эхчүүд, ахмадууддаа зориулаад иж бүрэн тохижуулна.
Дахин нийслэл хуулийг давдаг, хуулийн зөрчлийг гаргуулахгүй. Няцахгүй, ухрахгүй. 2004 оноос нийслэлийн газрыг зарсан Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэл тэмцэнэ. Гар хөл болсон хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна. Газрын төлбөрийн зөрчил 1 тэрбум гаруй төгрөг байна. Хогны мөнгөө төлдөггүй. Энийг нь өмгөөлдөг хамгаалдаг, хамтарч ажилладаг улс төрчдөд хандаж хэлэхэд хот дахиж та нарт дээрэлхүүлэхгүй. Шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авна. Хууль зөрчсөн объектуудыг буулгана. Албадан буулгасан объектуудыг байнга тордож хамгаалаагүйн улмаас нурж унахад бэлэн болсон байсан. Хүүхэд хөгшид дарагдвал яах вэ. Боломжтой бүх газрыг нийслэлчүүддээ зориулж тохижуулах, тоглоомын талбай байгуулах ажлыг хийнэ. Даварсан үйлдлүүдийг таслан зогсооно” гэв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...