Хуулийн байгууллагааас Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ-руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа билээ.
Шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд 2022.06.09-ний өдөр нэгжлэг хийсэн.
Тодруулбал, 1000 тонн буюу 10 автомашин нүүрсийг бүртгэхгүйгээр нууцаар гаргасан хэрэгт Гашуун сухайтын Гаалийн байцаагч Э, Хилийн цэргийн хоёр офицер, цагдаагийн албан хаагч З нар оролцсон байж болзошгүй тул шалгагдаж байна. Өчигдөр уг хэрэгтэй холбогдуулан Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам доллар гэрээс нь олджээ. Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь нүүрс авдаг “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК -д монгол талын гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж байгаа аж.
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваа нь 2021 оны нэгдүгээр сард тус албан тушаалд томилогдсон. Тэрбээр Монголбанкинд олон жил ажилласан.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:
- 2002-2007 Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
- 2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
- 2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2007-2008 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
- 2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
- 2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
- 2013-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
- 2016-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
- 2016-2017 он Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
- 2019-одоог Монголбанк, Зах зээлийн газрын захирлаар тус тус ажилласан.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
