Эрээн хотод хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Эрээн хотод хатуу хөл хорио тогтоосон учраас өргөн царигийн галт тэрэгт бараа, бүтээгдэхүүн ачих ачилт зургадугаар сарын 2-ноос зогссон. Монголын талаас өдөрт 70 чингэлэг хүлээн авдаг байсны 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногоо юм. Эрээн хотын шуурхай штабт хатуу хөл хорионы дэглэмийн үед Монгол руу нарийн ногоо, жимсний ачилт хийж өгөх хүсэлтийг албан ёсоор тавьсан. Хариу ирээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Эрээний талтай эхний ээлжид нарийн ногоо, жимс татах асуудлыг түлхүү ярьж байна.
Түүнчлэн Эрээний Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлдэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайд гаалийн бүрдүүлэлт нь хийгдсэн 200 чингэлэг бий. Эдгээр нь өнөө маргааш 20, 30-аараа орж ирж дуусна. Харин бүрдүүлэлт хийгдээгүй 200 чингэлэг ачаанд хэрхэн зохион байгуулалт хийх тухай асуудлыг ярьж байна.
Зургадугаар сарын 7-ны 09:00 цагийн байдлаар Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол 149 болж нэмэгдсэн ба үүнээс 48 нь шинж тэмдэггүй илэрсэн байна. Халдварын тархалтыг богино хугацаанд дарахын тулд Эрээний тал хатуу арга хэмжээ авч ажиллаж байна. Бид үүнийг ойлгож хүлээж авах ёстой. Харин энэ хугацаанд яаж эвтэй байдлаар хил боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах вэ гэдэг дээр хоёр талаас харилцан зөвшилцөж, хэрэгжүүлнэ” гэжээ.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
