ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалт тогтоосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ковид19 халдварын 34 шинэ тохиолдол батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр “2021 оны аравдугаар сарын 11-нд Эрээн хотод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тухайн үеийн арга хэмжээ нь 21 хоног үргэлжилж, хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод 54 хороолол буюу манайхаар хороонд хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Тиймээс хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна” гэжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...