Хувийн хэвшлээс төр нөлөөгөө тат… хэмээн өгүүлэх иргэд олшров. Иргэд ингэж шахах тусам төрийн нэр барьсан улс төрчдийн халаасны томилгоогоор “амилсан” хүүхэлдэйнүүд ашигтай ажиллаж байгаа болон ашигтай ирээдүйтэй бүхэн рүү төрийн нэрээр дайрч өөрийн болгох нь харамсалтай. Энэ талаар иргэд ийн өгүүлсэнийг доор хөрвүүлэв. Харин эдгээр иргэдийн бодолтой, хэлж буй үгтэй санал нийлэх эсэх нь үүнийг уншигч та бүхний хэрэг юм. Ямартай ч нэгэнт хувийн хэвшилд ашигтай ажиллаж байсан үйлдвэрийг “төр буцааж авч байна” гэсэн нэрээр дээрэмдэж өөрийн болгоод зогсохгүй өдөр алгасахгүй “шоудаж” тархи угаасан ээлжит ажлын үр дүнд эрэлт ихэссэн энэ цаг үед цементийн ховордолд нэрвэгдэж байна, барилгын салбар.

Хөтөлийн “Цемент-Шохой үйлдвэр” ХК-ийн хуулийн зөвлөх Э.Хашчулуун, “Төр хувийн хэвшлийг дээрэмдэж байна. Энэ үйлдэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. ТӨБЗХГ-ын 108 тоот тогтоол байна. Уг тогтоолоор ТӨБЗГ өөрсдийнхөө хийсэн 2015 оны худалдан авах гэрээг хүчингүйд тооцож байна. Энэ гэрээ нь 2017 онд дүгнэгдээд дууссан. 41 тэрбум төгрөгийг өгч төрийн өмчийн хороотой гэрээгээ дүгнээд Хөтөлийн цемент шохойны үйлдвэрийг худалдаж авсан ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл хүчингүйд тооцож байгаа гэрээний 6.2- т заасан “Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх заалтыг мөрдөхгүй байна. Өнөөдөр Хөтөлийн үйлдвэрийг худалдан авсан компанийнх нь хувьцааг хөрөнгөтэй нь хамт хурааж авах ажиллагаа явж байна. 2019 оны арван нэгдүгээр сарын 15-нд “Хөтөл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал нас барсан. Үүнтэй холбоотойгоор 2019 өв залгамжлах эрх нь нээгдсэн. 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдөр хууль ёсны өв залгамжлагч өв нээлгэх хүсэлтээ гаргасан ч нотариатчдын танхим өнөөдрийг хүртэл өвийг нээхгүй байна. Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй байхад ЗГХЭГ-ын дарга нь өв залгамжлагчгүй мэтээр нийгэмд зарлаж, ТӨБЗГ-ын дарга нар нь ажлын авахаар ирсэн.Энэ хөрөнгийн өмч нь хэн бэ гэдгийг Монгол Улсын шүүх шийднэ. Түүнээс биш төрийн нэг агентлагийн дарга шийдвэр гаргаад захирал томилдог асуудал ардчилсан Монгол Улсад байхгүй. Эсвэл Монголын төр коммунизм руу буцаж байгаа юм уу” хэмээн бухимдаж байсныг сануулах нь зөв байх.

“Цемент-Шохой үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чинбат, Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай үйлдвэр үндсэндээ гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дулааны станц Хөтөлийн 100 гаруй ААН, 10 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Дулааны цахилгаан станц жил бүр гурван тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Хувьчлал явагдсанаас хойш нийт 36 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Шохойн үйлдвэр жилийн дөрвөн улиралд 24 цагаар тасралтгүй ажилладаг. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг технологийн шохойгоор хангах үүрэгтэй. Баяжуулах үйлдвэр Эрдэнэтийг шохойгоор хангахад хүндрэлтэй байгаа. Учир нь, Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор сүүлийн хоёр сар манай дээр маш олон төрлийн шалгалт хийж байна. Данс хаасан. Хөрөнгө битүүмжлэх асуудал яригдсан. Засгийн газрын шийдвэрийг маш их гайхаж байна. Хувьчлалыг яагаад буруу явагдсан гэж үзэж байгаа юм. Үндэслэлийг нь би сонсмоор байна. Компанийн зүгээс төр хувийн өмчийг дээрэмдэж байна гэж үзэж байна. Зөв буруу нь цаг хугацаа харуулах биз. Надад хэвийн явагдаж байгаа үйлдвэрийг, хувьцаа эзэмшигчийн өмчийг төрд дур мэдэн шилжүүлэх эрх байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлөөс тийм шийдвэр ч өгөөгүй” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэн.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Гантөмөр, “ төр өнөөдөр Хөтөлийн цементийн үйлдвэрийг булааж авч байна. Маргааш та нарын хөрөнгийг хураана. Тэр үед энэ төрийн дээрмийг дэмжээд байгаа нөхдүүд яаж уйлан дуугарах бол… үнэхээр харамсалтай санагддаг. Монголчууд ийм л ойрын бодолтой болоод удаж байна. Хөтөлийн үйлдвэрийг төр эргүүлэн авахыг хараад МАН социализм руугаа буцахаар шийджээ гэж шууд л ойлгосон. Социализмд хувийн өмч гэсэн ойлголт байхгүй. Нийгмийн өмч гэж л бий. Тэр нь ард түмнийх нэртэй боловч эзэнгүй, дарга нарын мөнгө хийдэг хэрэгсэл болж хувирна…”

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Б.Саруул-Эрдэнэ, “төр хувийн өмчийг булааж авахад баярлаж байгаа хүмүүсийг гайхаад ойлгодоггүй юм. Зүгээр л ганцхан асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй, монголчууд. Энэ бол Төрийн өмчийн ямар компани иргэддээ ээлтэй хандаад ашиг хуваагаад амьдралыг нь өөд нь татсан юм бол? Учир нь төрийн нэр орсон юм болгон эзгүйддэг, албан тушаалаар дээшээ авирсан хулгайч нарт боломж олгодог нь худлаа биш шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтнуудтай, тэднийгээ яаж ч чаддаггүй байж, юун хувийн өмчийг булаах вэ? Улсын өмчийг хувьчлал нэрээр хулгайлсан эрүүгийн хэргийг монголчууд одоо хэр мартаагүй байгаа шүү. Төрийн нэрээр улс төрд гарсан хүмүүс төрийн нэр ашиглаж хувийн хэвшил рүү дайрахаа зогсоо”
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн С. Санчир, “Хөгжлийн банкнаас зээл авч босгочхоод өрөө төлөхгүй байгаа бүгдийг буцаагаад ав. Харин үр дүн гаргаад ажиллаж байгаа компаниудыг хийж чадаж байхад нь төрийн нэрээр дээрэмдэхээ зогсоо. Улс Хөтөлийн цементийн үйлдвэрийг буцааж аваад улсыг хангаж байгаа гэж худлаа ярьж байгаа Наранбаатар ич. Хаана байна, тэр хангаад байгаа их цементүүд. Хөтөлийн цемент хямдрах бүү хэл олдохгүй байгаа нь үнэн шүү дээ”
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн С. Соёлтуяа, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Ерөөгийн төмрийн хүдрийн уурхайг улсын мэдэлд авахаар ерөнхийлөгч Хүрэлсүх зарлага гарах уу. Занданшатар дарга шиг Салхитын ордын дээрэмддэг шиг дээрэмдэх үү. Үнэхээр аймаар байна. Ямар ч компани шууд ашигтай ажилладаггүй. Арай гэж хүндрэл бэрхшээлийг туулаад ард нь гарахад төрийн нэр барьсан нэг улс төрийн нөлөөгөөр “төр өөртөө авлаа” гэж шоудаад булаагаад авчихдагаа болиоч ээ. Хөтөлийн үйлдвэр төрд очоод ашигтай ажиллаж байгаа нь хаана байна. Наранбаатар гэдэг нөхрийн хувийн цахим хаягаараа аж ахуйн шинжтэй өөрийгөө магтсан постоос дээш гарахгүй байна шүү дээ. Хаана байна, та бүхэн хайгаад үз. Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр аваад үнэхээр ашигтай ажиллаад байгаа албан ёсны мэдээлэл хаана байна. Намаас томилогдсон нэг амбицтай нөхрийн хувийн цахим хаягаас өөрөөр ганц олигтой үнэн мэдээлэл цацагдахгүй байгаа биз дээ”
Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэн Б. Болор, “ төр нь бодлогогүй хулгайлдаг, иргэд нь юу ч хийж бүтээсэн төрд алдах айдсаасаа салж чадахгүй байсаар бүтээсэн бүхнээ алдаж байгаа жишээ олон гарах боллоо. Ганц цементийн үйлдвэр ч биш төр булааж аваад буцааж аваад ашигтай ажилласан газрууд хаана байна. Ийм байж чанаргүй, эдийн засгийн өсөлтгүй, өгөөжгүй, байгаль орчин нь доройтсон, нийгмийн маш хүнд нөхцөл байдлыг бий болгосон, дэд бүтэцгүй… болж байгаа юм байна уу, энэ улсад. Дарга нар нь л ашигтай ажиллаж, хэдэн зуун саяар нь идэж уугаад байгаа болохоос иргэд, жирийн хөдөлмөр эрхлэгчид, бор зүрхээрээ амьдрал ажлаа авч яваа хувийн хэвшлийнхний нуруу тасарлаа”
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Б. Сүрэнчимэг, “Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойны үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосон тогтоол батлахад их гайхсан. Тогтоол батлагдаж тус үйлдвэр төрийн мэдэлд шилжихэд 2022 оны гуравдугаар сарын 25-нд байсан санагдаж байна,Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас эрхээ шилжүүлж авахаар Хөтөлийн цементийн үйлдвэр дээр очиход, талуудын дунд үүссэн маргааныг хараад “төр өнөөдөр эрхээ шилжүүлж авсан ч энэ үйлдвэр цаашид үргэлжилж ажиллахад ямар хэцүү байх болоо” хэмээн бодож байсан. Тиймээс энэ үйлдвэрийн үйл ажиллагааг өөрийн хэмжээнд харж, мэдээлэл авч байдаг. Миний харж байгаагаар Хөтөлийн үйлдвэрийн даргаар томилогдсон Наранбаатар гэдэг нөхрийн хувийн фэйсбүүк хаягаас өөрөөр энэ үйлдвэрийн мундаг ажиллаж байгаа талаар мэдээлэл байдаггүй юм билээ. Тэрийг хараад улс төрчдийн иргэдийнхээ мэдээлэлгүй, хайхрамжгүй байдлыг ашиглаж хувийн хэвшил рүү төрийн нэрээр дайрсан хэсэг хүмүүс хожиж дээ хэмээн бодох болсон. Ингэхэд таниас асууя. Хувийн хэвшилд ашиггүй ажиллаж байсан үйлдвэр төрд очоод ашигтай ажиллаж байсан түүх байгаа юу?…
Иргэд ийн өгүүлж байна. Нээрээ ингэхэд хувийн хэвшилд алдагдалтай ажиллаж байсан үйлдвэр төрд очоод ашигтай ажиллаж байгаа түүх байдаг юм болов уу, энэ улсад??? Мөн Монголын төр коммунизм руугаа буцаж байгаа юу???
Сэтгүүлч Д.Пүрэв
3 thoughts on “Монголын төр коммунизм руугаа буцаж байгаа юу???”
Leave a Reply to хуц Cancel reply
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...
төрийн мэдэлд очсон бүхэн дампуурдаг. заригийн хүүхэн цементийн үйлдвэрүүд рүү дайраад л хужааг дэмжиж гүйгээд байсан ийм л учиртай байж дээ
манай наба л хөтөлийн цемент хангалттай ашигтай ажиллаж байна гээд байгаа болохоор яг үйлдвэрийн ажилчид бол хэцүү л байгаа гэлцэх юм билээ, аль нь үнэн юм болдоо
хөтөлийн цемент олдохгүй байна лээ, битгий худлаа шаагаад бай