Улсынх нь газар нутгийн 20 орчим хувь Оросын цэргийн хяналтад байгааг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр Люксембург улсын парламентад үг хэлэх үеэрээ “Өнөөдөр манай улсын газар нутгийн 20 орчим хувь эзлэн түрэмгийлэгчдийн хяналтад байна” гэсэн юм.
Зеленскийн мэдээлснээр 2014 онд Кремлийн дэмжлэгтэй салан тусгаарлагчид болон Оросын арми Украины газар нутгаас 43,000 км.кв талбайтай хэсгийг хяналтдаа оруулж байжээ.
Энэ нь Нидерландын газар нутагтай тэнцэх хэмжээ юм.
Хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш энэ хэмжээ 125,000 км.кв болж өссөн нь Нидерланд, Бельги, Люксембургийн газар нутгийг нийлүүлснээс ч том юм байна.
Үүнээс хоёр гаруй дахин том буюу бараг 300,000 км.кв талбайтай Украины газар нутаг мина, тэсрэх бодисоор “бохирлогдоод” байгааг Зеленский бас мэдээлжээ.
Өнгөрсөн хугацаанд Украины 12 сая иргэн орон гэрээсээ дайжсаны таван сая гаруй нь гадаадад дүрвэсэн байна.
“Та бүхэн Европын үнэт зүйлсийг устгах гэсэн энэ хүний үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй байна. Хэрвээ бид хамтдаа үүнийг зогсоож чадахгүй бол дэлхийн хоёрдугаар дайны үед үзсэн шиг харанхуй цаг үе ирэх болно” гэж Зеленский ярьсан нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг хэлсэн хэрэг байв.
Зеленский хэлсэн үгэндээ Оросын эсрэг илүү их хориг арга хэмжээ авах, Украинд илүү их зэр зэвсэг илгээхийг Европын Холбоонд уриалжээ.
Оросын зэвсэгт хүчин Киев, Харьков зэрэг Украины том хотуудыг эзлэх анхны төлөвлөгөөнөөсөө татгалзсаны дараа одоо Донбассын бүс нутагт хяналтаа нэмэгдүүлэхээр ширүүн довтолж байна. Киевийн засгийн газрын мэдэлд байгаа Украины хамгийн зүүн захын хот болох Северодонецк өнөөдөр тулааны гол талбар болоод байгаа. Тус хотын 80 орчим хувийг Оросын цэрэг эзэлж, гудамжны тулаан үргэлжилж буйг Украины тал мэдээлж байна..
Эх сурвалж: AFP
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
