Холливүүдийн цуутай хосын зургаан долоо хоног орчим хугацаанд үргэлжилсэн шүүх хурал өчигдөр өндөрлөж, жүжигчин Жонни Депп ялалт байгуулжээ.
АНУ-ын Виржиниа мужийн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Эмбер Херд $15 саяар Деппийн нэр хүндэд учруулсан хохирлыг барагдуулахаар болсон байна.
Гэхдээ Эмбер Хердийн гаргасан зарим нэхэмжлэлийг шүүх бас хүлээн зөвшөөрч, Деппээр түүнд $2 саяыг төлүүлэхээр болжээ.
Анх Херд өөрийгөө “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон олны танил хүмүүсийн төлөөлөл” гэж хэвлэлд бичсэний дараа 58 настай Депп нэр хүндэд нь халдсан гэж үзээд $50 саяыг салсан эхнэрээсээ нэхэмжилж байсан юм.
Хариуд нь 36 настай жүжигчин Эмбер Херд өөрийг нь гүтгэсний төлөө $100 саяыг нэхэмжилж байжээ.
Шүүхийн шийдвэрийг Лондон хотоос видео холбоогоор сонссон Депп “Шүүгчид амьдралыг минь буцааж өглөө. Миний сэтгэл амарлаа” гэж мэдэгдсэн байна. Тэр бас “Veritas numquam perit” (Үнэн хэзээ ч мөхдөггүй) хэмээх латин хэлц үгийг мэдэгдлийнхээ төгсгөлд дурджээ.
Харин шүүх хуралд өмгөөлөгчдийнхөө хамт оролцсон Херд шийдвэрийг танилцуулж байхад доош харан сууж байв.
“Сэтгэл дундуур байгаагаа үгээр илэрхийлэх арга алга. Хуучин нөхрийн маань зүй бус үйлдлийг гэрчлэх асар олон баримт байсан ч үр дүнд хүрээгүйд маш их харамсаж байна. Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдийн хувьд ямар учир утгатайг бодохоор бүр их харамсаж байна. Энэ бол ухралт юм” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.
Депп, Херд нар 2011 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2015 оны хоёрдугаар сард гэрлэж байсан юм.
Гэвч тэд хоёр жилийн дараа салжээ.
2018 онд Херд “The Washington Post” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ гэр бүлийн хүчирхийллийн талаар хөндөж байв.
Ингэхдээ Деппийн нэрийг шууд дурдаагүй ч хэний тухай бичсэн нь тодорхой байсан юм.
Шүүх хурлын үеэр Депп, Херд нарын ээдрээтэй амьдралын түүхийг харуулсан олон баримт ил гарч байв.
Ганц жишээ дурдахад 2015 онд Хердийн шидсэн архины шил гарын хурууг нь тастсан тухай Депп шүүхэд мэдүүлж байжээ.
Харин Херд үүнийг няцааж, тэр шөнө Депп өөрийг нь хүчиндсэн тул биеэ хамгаалахаас өөр аргагүйд хүрсэн гэж тайлбарласан юм.
Шүүх хурлын ажиллагааг сошиал сүлжээнд шууд дамжуулж, асар олон хүн үзэж байлаа.
Эх сурвалж: Reuters
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...