Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө. Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын хуралдаанаар мах бэлтгэх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг шалгаж, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг цэгцлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох бүх талууд багтсан. Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа 32 аж ахуйн нэгж байна. БНХАУ руу явуулах эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна.
Тавдугаар сарын 12-наас эхлэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 32 үйлдвэрт хяналт, шалгалт хийсэн. 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан. Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдэд 14 хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх явуулна. Зөрчил, дутагдал илэрсэнд нь шаардлагатай арга хэмжээ авна. Цаашид мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалтыг үргэлжлүүлэх хийх шаардлага байгаа. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газраас хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байгаа.
Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт шалгалт тавих хэрэгтэй. Тавдугаар сарын 10-наас хойш төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэлсэн. Миний бие Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчидтай уулзаж, хяналт, шалгалт тавих тал дээр үүрэг, чиглэл өгсөн.
Сургууль цэцэрлэгийн хүүхэд төдийгүй нийт иргэдийн хүнсэнд энэ мах хэрэглээнд ашигласан эсэхийг бид шалгаж байгаа. Эмээлт дэх махны үйлдвэрийн муудсан махыг иргэдийн хүнсэнд нийлүүлээгүй гэдгийг МХЕГ хэлж байгаа ” гэв.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
