“Тавантолгой түлш“компанийн үйлдвэрийн дээвэр шатжээ

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах, “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн дээвэр шатжээ.

Өргөтгөлийн барилгын дээврийн хэсэг шатаж байсныг Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Гал ямар шалтгааны улмаас гарсныг тогтоохоор ажиллаж байна.

+ There are no comments

Add yours