Д.Ганбат: МАН-ын засаглалын үед иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй болчхоод байна 

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Монгол Улс өрийн асуудлаар маш хүнд байна. Иргэн болгон өнөөдрийн байдлаар 30 сая төгрөгийн өртэй болчихоод байна. Ардын намын засаглалын үед өр 2 дахин нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар өрийн талаар байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй санал нэг байгаа. Өрийн асуудлаа шийдэхгүй бол 2030 онд улс орноосоо хөөгдөх вий гэсэн. Юун 2030 он. 2025, 2026 онд гэхэд л хөөгдөх дээрээ тулаад байна. Ард түмэн үүнийг тэсэхгүй. Тэглээ гээд ард түмэн энэ өрийг төлж болохгүй гэдэгтэй АН санал нэг байна. Өрийн хавханд орох дараагийн улсаар Монгол нэрлэгдээд байна. 

Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэрхэвч дэмжиж болохгүй ухарсан заалтууд байна. Тухайлбал, доромжлох, гүтгэх заалтыг эрүүгийн хууль руу оруулж ирж байна. 

Тухайлбал, хэвлэлд үзэл бодлоо илэрхийлсэн хэвлэн нийтэлсэн, үүнийхээ төлөө гүтгэх гэдэг заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг энэ хуулиараа оруулж ирж байна. Тэгэж болохгүй. Намайг данх гэж байдаг. Хэлж л байг. Улстөрийн албан тушаалтай хүмүүсийг хэлж л байх ёстой. Үүнд эмзэглээд байх зүйл байхгүй. Иймэрхүү зүйл заалтыг дэмжиж болохгүй” гэсэн юм.

+ There are no comments

Add yours