Улсын Дээд шүүх Ардчилсан Нам /АН/-ын даргын бүртгэлийг шүүн таслах ажиллагаа гэж үзсэн тул материалаа татах талаар тус намаас мэдээллээ.
Энэ тухай АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир “Миний бие, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нүрзэд мөн өмгөөлөгчдийн хамтаар УДШ-рүү орж хүсэлт, шаардлагыг хүлээлгэн өглөө. Та бүхэн мэдэж байгаа УДШ-ээс мэдэгдэл гаргасан. Тус гаргасан мэдэгдэлдээ ноцтой хоёр алдааг гаргасан байна. Эхнийх нь хүмүүс тайван жагсаал цуглаан хийж буй үйл явцыг УДШ-ийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлж байна гэж үзсэн. Гэтэл үүн дээр шүүн таслах ажиллагаа огт байхгүй. Ямар нэгэн хэрэг төвгийг шийдвэрлүүлэхгүй зөвхөн бүртгэлийн хурал явж байгаа хурлын процедур.
УДШ-ийн хууль дээр заагдсан хоёр чиг үүргийн нэг болох улс төрийн намыг бүртгэх үүрэгтэй бүртгэлийн хурал байгаа. Шүүн таслах ажиллагаа огт биш. Мөн УДШ өөрөө буруу тайлбар гаргаж байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар шүүн таслах ажиллагаа явуулах гэж байхад хүмүүс нөлөөлөх гээд байна гэсэн тайлбарыг өгч байна.
Хэрэв шүүх хуралдаан, шүүн таслах ажиллагаа байсан бол бид нөлөөлөхгүй. Энэ нь цэвэр бүртгэлийн хурал. Тийм учраас үүн дээр алдаа гарч байна. Хэрэв шүүн таслах ажиллагаа гэж үзэж байгаа бол ийм шүүхээр бид бүхэн асуудлыг шийдвэрлүүлэхгүй.
Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр улс төрийн намын дотоод асуудлаа дотооддоо шийдэхгүй шүүх дээр нялзаж байна гэж байна. Угаас чиг үүргээрээ УДШ дээр бүртгэлийн асуудал явах ёстой. Улс төрийн намын дотоод асуудалд шүүх оролцох ёсгүй. Улс төрийн намын дотоод асуудлын тухай шүүх дүгнэлт гаргах ёсгүй. Гэтэл түрүүлж УДШ дүгнэлт гаргачхаад гаргасан дүгнэлтээ мэдэгдэл нэрийн доор явуулж байна.
Тийм учраас шүүн таслах ажиллагаа биш гэж энэ асуудал дээрээ тайлбар өгнө үү. Бодит тайлбар хийж чадахгүй бол бид бүхэн материалаа УДШ-д итгэж шийдвэрлүүлэхгүй. Одоо байгаа УДШ-ийн шүүх хуралдаанд итгэх боломж бид бүхэнд алга.
Яагаад гэвэл өөрсдөө шүүх хуралдаанаа мэдэгдэл гэдэг нэрийн доор буруу тайлбарлаад байна гэх шаардлагыг бид бүхэн хүргүүлсэн. Процессын хувьд 14:20-14:40 цагийн үед шүүх хуралдаан товлогдсоноороо эхлэх юм байна. Нийт 20 орчим шүүгчийн бүрэлдэхүүнтэй явах ёстой. УДШ-ийн шүүгчдийн хуралдаан болтол энд цугласан бид бүхэн шаардлагаа тавиад хүлээх болно” хэмээв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
