Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрлээ. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 12.5, даатгалын зах зээл 1.0, банк бус санхүүгийн байгууллага 6.9, хадгаламж зээлийн хоршоо 0.7 хувьтай байна. Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд мөн улирлын байдлаар 3,564 зохицуулалттай этгээд, 2,422 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.

Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 259 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 529 банк бус санхүүгийн байгууллага, 205 хадгаламж зээлийн хоршоо, 262 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 441 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1185 салбар, төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсөж 5,378.6 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 1.8 хувь боллоо. ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 3,461.2 нэгжээр буюу 10.0 хувиар өсөж 38,096.9 нэгжид хүрсэн байна.

Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдаж өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж, нийт арилжааны 79.6 хувийг хувьцаа, 15.0 хувийг компанийн бонд, 4.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна.
Биржийн бус зах зээлд нийт 32 үнэт цаас гаргагчийн 366.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр өсөж, нийт 4 төрлийн 74.5 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалсны 77.6 хувийг ямааны ноолуур бүрдүүлжээ.
Санхүүгийн зах зээлийн энэ оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарж унших боломжтой.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
