БШУЯ-ны төсвийн шинэчлэлийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж байгаа юм. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагдлаа. Говьсүмбэр аймаг ерөнхий боловсролын 5 сургууль, 10 цэцэрлэг, 1 политехник коллежтой. ЕБС-д 4 мянга гаруй сурагч , цэцэрлэгт 1500 орчим хүүхэд, политехник коллежид 461 оюутан суралцаж байна. Аймгийн хэмжээд боловсролын салбарт 3 барилга ашиглалтад ороогүй хүлээгдэж байна. Ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо сүүлийн гурван жил тасралтгүй өссөн байна. Мөн чанарын үнэлгээний үзүүлэлт улсын дундаж хэмжээнд байдаг аймаг юм. Сурлагын амжилтаа тогтмол сайжруулахын тулд орон нутгийн удирдлагууд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болохоо танилцуулж байлаа.
Залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 35 сая төгрөгийн орон сууцны түрээсийн дэмжлэгийг 11 багшид үзүүлжээ. Мөн Сүмбэр сумын ЗДТГ орон нутгийн барилгын компаниудтай хамтран 40 айлын багш, эмч нарын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна.
“Чадварлаг багш” журам боловсруулан баталж, 2021 онд сурлагын чанарын ахиц, амжилттай 74 багшийг 18.0 сая төгрөгөөр урамшуулсан.
2021 оноос орон нутагт нэн шаардлагатай дутагдалтай багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байна.
Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 103.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг 5 сургуульд нийлүүлж, сургууль бүр “Үдийн хоол” үйлдвэрлэгч болсон.
Орон нутгийн бүх сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэн. Мөн бүх сургууль,цэцэрлэгийн ундны усны эхэнд усны шүүлтүүр байрлуулсан байна.
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...